Friday, March 29 2024

Баярын өдрүүдэд 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэхээр зохион байгуулж байна.

Тухайлбал дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болж байна. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр байсан бол баярын өдрүүдэд 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Мөн Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, нэмэлтээр 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулж байна.

Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд дараах 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.

Сар шинээр баярын өдрүүдэд 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

Сар шинээр баярын өдрүүдэд 211 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

+ There are no comments

Add yours

You May Also Like: