Улаанбаатар хотын 152 хооронд орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Эднээс арилжааны банкны шалгуур хангах өрх нь 13 мянга аж.
Нийслэлийн хэмжээнд зах зээлд бэлэн худалдаалагдаагүй 33 мянга гаруй орон сууц байгаа аж. Эдгээр орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, салбарын яам орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 болгож бууруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн байна.
Гэхдээ ипотекийн бүх зээлийн урьдчилгаа 25 хувь болж буурахгүй аж. Улаанбаатар хотын захын дүүргүүд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг зээлээр авах хүсэлтэй иргэд 25 хувийн урьдчилгаа төлж байрандаа орно. Орон нутагт урьдчилгаа төлбөр 25 хувь байх аж. Харин Улаанбаатар хотын төв хэсэгт баригдсан орон сууцыг ипотекийн зээлээр авах бол 30 хувийн урьдчилгаа төлнө. Зээлийн хүү ч найман хувь хэвээр байхаар төлөвлөж, судалж байгаа юм байна..
2018 оны улсын төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 120 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс гадна өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөг улсад төвлөрнө. Өөрөөр хэлбэл, 2018 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт 340 тэрбум төгрөг байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...