Saturday, May 18 2024

Хэнтий аймагт 160 тонн өвс тэжээл үнэгүй өгнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний хувиар орон нутагт хийж буй томилолтоо Хэнтий аймгаас өнөөдөр эхлүүллээ. Тумс аймгийн иргэд, оршин суугчидтай уулзахдаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаагаа хэлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллах үеэр 160 тонн өвс тэжээл үнэгүй өгөх, 200 тонн малын тэжээлийг 50 хувь хямдралтай олгох, ариутгал халдваргүйжүүлэлтийн хоёр, эмнэлгийн түргэн тусламжийн нэг машин олгох, шаардлагатай үрийн буудайг хөнгөлөлттэй үнээр олгохоо мэдэгджээ.

Мөн тус аймгийг аялал жуулчлалын бүс болгох УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгыг эрчимжүүлхэд Засгийн газар онцгой анхаарна гэдгийг хэлсэн байна. Ерөнхий сайд асуудлыг нь шийдвэрлэж өгөхөөс гадна сахилга хариуцлагаа чангатгахыг анхааруулжээ. Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагын жил болгосонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэж ажиллахыг үүрэг болгосон байна.

Д.Думаа

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: