Wednesday, December 11 2024

Энэ оны lV улиралд цалин нэмэгдэх үү

ОУВС-гийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб  нар мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хурлын эхэнд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд сэргэж байгаа бөгөөд эдийн засагт гэрэл асч үүр цайсан хэмээн онцоллоо. Хэдийгээр ОУВС-гийн талаар янз бүрийн яриа гардаг ч хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд хөгжлийн түншүүд болох АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас нийт 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирээд байгааг Сангийн сайд хэлж байна.

Эдийн засаг сайжирсны бодит үнэлгээ гэвэл 2012 оноос хойш нийт таван шатлалаар буураад байсан Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисныг харах хэрэгтэй гэлээ. Ч.Хүрэлбаатар сайд ОУВС-тай дахин хэлэлцээ хийсний үр дүнд гурван сайн мэдээ байгааг дуулгав.

Ч.Хүрэлбаатар:

Нэгдүгээрт, МУ-ын Засгийн газар ОУВС хамтарсан хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт эерэг үр дүн гарсан тул  дөрвөн шатлал бүхий татварыг нэг шатлалтай болгож өөрчлөн хэрэгжүүлэхээр УИХ-аар батлууллаа. Яагаад гэвэл үүнтэй холбоотойгоор татвараас зайлсхийх, зарим аж ахуйн нэгжүүд дахин  бүртгэлтэй болох сөрөг байдлууд гарч эдийн засгийн ил тод байдалтай зөрчилдөж байгаа тул ийнхүү өөрчилж байна.

Хоёрдугаарт, тэтгэврийн насыг олон жилийн дунджаас өндөр тогтоох нь шударга бус гэж үзсэн тул сонголт хийх боломжтой болсон.

Гуравдугаарт, цалин нэмэх тухай асуудлыг ОУВС-тай ярилцаж тохирсон. 2018 оны дөрөвдүгээр улирлаас инфляцийн төвшинтэй уялдуулан цалинг нэмнэ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: