Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 28-ны хооронд нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
Үүнтэй холбоотойгоор 2018 онд шинээр боловсрол сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордны 202 тоотод зохион байгуулна. Иймд шинээр боловсрол сургалтын байгууллага байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
+ There are no comments
Add yours