Saturday, October 12 2024

Эсэргүүцлийн жагсаал эхэллээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй эсэргүүцлийн жагсаал эхэллээ. Жагсагчид Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбай руу алхаж ирлээ. Тэд эрх баригчдын шийдвэр болон бензиний үнээс шалтгаалан үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа болон Үндсэн хуулийг өөрчлөхийн эсрэг жагсаж байгаа.

Тус намын дарга С.Эрдэнэ жагсаалын талаар хэлэхдээ ‘Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа сүр дуулиантай боллоо. Энэ Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 чухал ажилд нь бид судалгаа хийсэн. Энэ ажлын 80 хувь нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажлуудыг оруулсан байна’ гэж шүүмжилсэн.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: