Монголын анхны номтой автобус Улаанбаатар-Чойбалсан чиглэлд зорчиж эхэлсэн байна. Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн “Номтой автобус” төслийг санаачилжээ.
Түүх, Уран зохиол, Хүүхдийн танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобус зорчигчдод үйлчилж байгаа аж.Төслийг санаачлан хэрэгжүүлж буй залуус “Зориг сан” болон “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж байгаа юм байна.
+ There are no comments
Add yours