Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг өчигдөр анх удаа амжилттай хийлээ.
Хагалгаа 7 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, элэг цөс нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нар ахлан 40 орчим хүнтэй баг ажиллажээ.
Тус төвд БНСУ ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор ийнхүү эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийж байгаа юм байна.
+ There are no comments
Add yours