Бүртгэлийн мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид урамшууллаа авах боломж бүрдсэн байна. Иргэдийн мэдээллийг баталгаажуулж сангийн яаманд хүргүүлсэн аж. НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яаманд иргэдийн мэдээлэл хүргэснээс хойш 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах аж.
Үүний дараа Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн бүртгэлтэй данс руу буцаан олголтын мөнгийг шилжүүлэх аж. Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгчээ.
+ There are no comments
Add yours