Ирэх гуравдугаар сарын 15, 16-нд “Монгол Алт-2018” олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн болох юм байна. Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран, төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр уг арга хэмжээг зохион байгуулах аж.
Тус арга хэмжээнд төрийн байгууллагууд, алтны салбарынхан, гадаадын хөрөнгө оруулагчид оролцох юм. Монголын алтны салбарт дэлхийн дэвшилтэт техник технологи, туршлагыг нутагшуулах, алтны геологи, хайгуулыг хөгжүүлж алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, шинэ түвшинд хүргэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажээ.
+ There are no comments
Add yours