Friday, December 13 2024

Ипотекийн зээлийн хүү 25 хувь байхаар боловсруулжээ

Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулах ажлыг хийж дууссан байна. Шинэчилсэн журмаар зээлийн урьдчилгаа төлбөрийг 5 хувиар бууруулж 25 хувь болгох, орон нутагт зээлийн хүүг 1 хувиар бууруулж 7 хувийн хүүтэй байхаар боловсруулжээ. Харамсалтай нь нийслэл Улаанбаатар хотод ипотекийн зээлд хамрагдах иргэдийн зээлийн 8 хувийн хүүг бууруулахгүй байхаар журамласан байна.

Ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: