Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьжээ. Эдгээр улсаас өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, хоёр нь НҮБ-д ажиглагч статустай юм.
Одоогоор Бүгд найрамдах Жибути улс, Сент Кристофер ба Невисийн холбооны улс, Бахамын хамтын нөхөрлөлийн улс, Белиз улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа аж. Тиймээс эдгээр дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Засгийн газраас өргөн барьсан энэхүү саналыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Дээрх дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Ингэснээр энэхүү асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх аж.
Д.Думаа
+ There are no comments
Add yours