Австралийн “Рио Тинто” групп Монгол Улсад уул уурхай геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулах компанийг шинээр нээжээ. Оюутолгойгоос тусдаа үйл ажиллагаа явуулах тус компани Улаанбаатарт оффисоо нээсэн бөгөөд энэ жил 80 ажлын байр шинээр бий болгох талаар Kitco.com цахим хуудас мэдээллээ.
Рио Тинто группын захирал Жан Себастьян Жак “Монгол Улс бол “Рио Тинто” группын хувьд маш чухал зах зээл. Тиймээс бид цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ажиллах болно” гэж хэлсэн байна.
+ There are no comments
Add yours