УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцохоор БНСВУ-ыг зорьсон юм.
Чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод өөр таван хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.
+ There are no comments
Add yours