Ганц модны хилийн боомтын Хятадын талд нүүрс тээвэрлэгч хятад жолооч нар эсэргүүцлийн ажиллагаа явуулж байгаагаас Оюу Толгой гэрээт хэрэглэгчиддээ зэсийн баяжмал нийлүүлж чадахгүй байгааг Туркойз Хилл компани өчигдөр зарлажээ.
2018 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн хилийн боомтын гол гарцыг жолооч нар машинаараа хааж зогссон байна. Үүнээс болоод Хятад-Монголын хилээр нэвтрэх үйл явцад саад тохиолджээ. Оюу Толгой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, холбогдох албаны хүмүүстэй байнгын холбоотой ажиллаж байгааг мэдээлсэн байна.
Мөн үүнээс хамааралгүйгээр уурхай дахь үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдээлжээ.
Эх сурвалж: Turquoisehill.com
+ There are no comments
Add yours