Хууль бусаар буга, хадран загас агнасан дөрвөн эмчийг шалгаж байна

Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид  хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газраас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь шалгалтаар тогтоогджээ. Энэхүү хууль бус ан хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх хуулийн заалттай аж. Харин зөрчил гаргасан эмч нар мөрдөн байцаалт өгөхөөс татгалзаж “мэс засал хийж байна” гэх тайлбар өгчээ.

 

У.УРАНЦЭЦЭГ

+ There are no comments

Add yours