Тэрбээр “Монгол Улс тавьсан өрөө барагдуулах бололцоогүй болжээ. Эдийн засаг гүн хямралд оржээ. Өртэй хүн өөдөлдөггүй учраас эдийн засаг өөдлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Манай улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд орсон. Тиймээс Монголын Ногоон нам Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал тавьж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал тавьсан. УИХ тарахаар Шилжилтийн Засгийн газар улс орныг удирдана.
Шилжилтийн Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчин, ТББ-ууд нэгдэж байж байгуулах ажлыг бид эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл Шилжилтийн Засгийн газар УИХ-ыг тараах ажлыг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулинд засгийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Шилжилтийн Засгийн газрыг ард түмний төлөөлөлтэй байгуулна” гэв.
Нэгдүгээрт, Монгол УИХ нь сонгогч олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон гэж үзэн УИХ-ыг тараах арга хэмжээ зохион байгуулж, Шилжилтийн Засгийн газрыг байгуулах,
Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах, Засгийн газрыг байгуулах хүртэл төр засгийн бүх удирдлагыг шилжилтийн Засгийн газарт олгох,
Гуравдугаарт, Нийслэлийн удирдлагыг Улаанбаатар хотод тулгараад буй экологийн гамшгийг зогсоох хүсэл эрмэлзэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, удирдлагыг Шилжилтийн Засгийн газарт давхар хариуцуулах зэрэг алхмуудыг олон нийт, улс төрийн нам, нийгмийн баримжаатай ТББ-ууд болон иргэдийн идэвхийг өрнүүлэн зохион байгуулах болно” гэв.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...