УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдвал Монголбанк Засгийн газар, арилжааны банкуудад зээл олгоно. Харин аж ахуйн нэгжүүдэд олгохгүй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тайлбарлалаа.