Утааг бууруулах зарим шийдлүүдийг танилцуулах үзэсгэлэн Төрийн ордонд өнөөдөр гарч байна.
Уг үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа бөгөөд халдаг нано цонх, дулаалгын материалууд, агаар цэвэршүүлэгч, яндангүй байшин төсөл зэргийг танилцууллаа.
Харин дулаалгын материалын хувьд чулуун хөвөн, хонины ноосон барилгын материал зэрэг байв. Барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материалыг бүх төрлийн барилгын хана, шал, давхар хооронд таазанд дулаан тусгаарлах зориулалтаар ашиглана.
Хонины ноосон дулаалгын материал 10 сантиметрийн зузаантай нь мкв нь 19 мянга, 5 сантиметрийн зузаантай нь мкв нь 9,500 төгрөгийн үнэтэй байна. Чулуун хөвөн нь галд шатахгүй, дулаан хадгалалт өндөр бөгөөд дуу чимээ тусгаарладаг байна.
+ There are no comments
Add yours