Tuesday, May 21 2024

Валютын нөөц 2.5 дахин нэмэгджээ

2017 оны эхний гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн төгрөгийн ханшийн талаарх хүлээлт тогтворжиж, Монголбанк ч гадаад валютын нөөцөө амжилттай нэмэгдүүлсэн гэдгийг тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэллээ.

Тэрээр “2017 оны арванхоёрдугаар сарын эхний байдлаар Монголбанкны гадаад валютын нөөц 2.3 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг  2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-д зааснаар байнга болон түр оршин суугч нь Монголбанкнаас гадаад төлбөр, тооцооны эрх олгосон арилжааны банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны салбарт гадаад валютын данстай байж болно гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байна. Иймд Монголбанкны зүгээс валютын хадгаламжийг шууд хориглохоос өмнө зах зээлийн механизмаар дамжуулан хадгаламжийн долларжилтыг бууруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Мөн банк бус санхүүгийн байгууллага гадаад валютын зээл олгодог явдлыг таслан зогсоох талаар Монголбанкны байр суурийг тодруулжээ. Монголбанк ханшийн эрсдэлтэй зээлийн долларжилтийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Монголбанк шууд хэлбэрийн хяналт хэлбэрийн арга хэмжээ авахаас илүүтэй зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө өгөх, зах зээлийн арга хэрэгсэлд суурилсан своп, форвард, фъючерс хэлцлийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг арга хэмжээнд түлхүү анхаарч ажиллах болно.

Түүнчлэн төрийн алдаатай бодлогын хор хохирлыг иргэд, аж ахуй эрхлэгчдээр үүрүүлэх явдлыг таслан зогсооно” гэлээ.

С.Онон

+ There are no comments

Add yours

You May Also Like: