Friday, October 4 2024

Монгол Улс зээлийн хүүндээ жилд 800 сая ам.доллар төлдөг

Манай улсын нийт зээлийн 20 гаруй хувь нь гадаад валютын зээл байгаа ажээ. Үүний хүүнд буюу жилд дунджаар гадаад өрийн хүүний төлбөрт 800 сая ам.доллар, үндсэн төлбөрт 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлж байгаа аж.

Нэг ёсондоо төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт нь  инфляцид нөлөөлөхийн зэрэгцээ чанаргүй зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад өрийн дарамтад нөлөөлж иржээ. Монголбанк макро эдийн засгийн болон тогтвортой байдлыг хангах чиг үүргийн хүрээнд валютын ханшийн тогтвортой байдалд анхаарч  ирсэн ч валютын ханш тэр бүр буурахгүй байгаа юм.

Дашрамд, манай улсын хэрэглээний 40 хувь нь цэвэр импортын бараа, бүтээгдэхүүн байгаа аж. Гэхдээ дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний орцыг ч импортоор авч байгаа нь валютын урсгалд нөлөөлж буй үзүүлэлт гэж үзэж буй юм байна.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: