Sunday, November 10 2024

Охины ээж хүүхдээ өөр дээрээ авах хүсэлт гаргажээ

Бага насны буюу 5 настай хүүхдээ хүчирхийлэхийг завдсан иргэн В –д хүчирхийлэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ялыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор оноосон билээ.

Хохирогч охин одоо зургаан нас хүрсэн бөгөөд” Өнөр бүл” улсын асрамжийн газарт амьдарч байгааг эх сурвалж мэдээллээ.  Охины  ээж хүүхдээ өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч эрхэлсэн ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй мөн хүүхдийнхээ хажууд нь зүй бус үйлдэл гаргадаг зэргийг үндэслэн шүүх хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн охины өмгөөлөгч нь ээжийг нь “эх” байх эрхээс нь татгалзах хүсэлт гаргахаа хэлсэн. Охин сургуульд орох насандаа хүрсэн ч  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөгжлийн хоцрогдолтой гэсэн дүгнэлт гарсан учраас нийгэмшүүлэх, харилцааны ур чадвар эзэмшүүлэх зэрэг эмчилгээ хийлгэж байгаа гэлээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: