Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр “Хүн худалдаалах, хар тамхи галт зэвсгийн наймаа зэрэг нь үндэстэн дамнасан хэрэг учир үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Манай улсын 2012 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хуулийг УИХ-аас баталсан.
Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсын хувьд бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн шинжээр үйлдэгдэж байна. Эрүүгийн цагдаагийн албаны тухайд 2017 онд нийтдээ гудамж талбайд саун массажны үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 42 хэргийг илрүүлсэн. Эдгээрээс гадаад улсад үйлдэгдсэн 9 хэргийг мөн илрүүлсэн. Саун массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлж ашиг олдог хэсэг бүлэг байгаа. Саун массажны газарт охид, эмэгтэйчүүд сайн дураар биеэ үнэлж байна.
Харин зарим нь хүчинд автаж, эмзэг байдлаараа тухайн хүний эрхшээлд орж, биеэ үнэлж байна. Охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаа гэж бодож байтал, цаагуураа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг.
Энэ хэргүүдэд нийтдээ 130 охид эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон. Эдгээр эмэгтэйчүүдийн 20 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Насан хүрээгүй хүүхдүүд энэ хэрэгт өртөж байгаа нь ар гэрийн хараа хяналт сул байснаас болж байна.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажиллагаануудыг хийж байгаа.
Гадаад улсуудад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон нийт 7 иргэнийг Зүүн өмнөд Азийн орнуудаас Гадаад Харилцааны Яамны консулын газар интерполын үндэсний төв товчоотой хамтран эх оронд нь аюулгүй авчирсан.
Иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн тохиолдолд өөрийгөө аюулд учруулчих вий гэж айж эмээх зүйл байхгүй. Манай улс гэрч хохирогчийг хамгаалах бие даасан хуультай” гэлээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...