Sunday, April 21 2024

ЕБС-ийн орчинд худалдаалж байгаа хүнс чанарын шаардлага хангахгүй байна гэв

“Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ” сэдэвт уулзалт болж байна. Уулзалтын үеэр ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь худалдаалж буй хоол хүнс чанарын шаардлага хангахгүй байгааг чухалчиж байв. Судалгаагаар бага дунд ахлах ангийн 1408 сурагчдын дийлэнх нь ундаа, пирошки, зайрмаг, чихэр зэрэг хямд үнэтэй чанар муутай, тос,сахар илчлэг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг байна. Шинжилгээнд хамрагдсан чихэр, ундааг судлахад хүнсний будагч бодис илэрчээ.Энэ нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд нөлөөлдөг гэж судлаачид үздэг.

Уулзалтанд хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, ЭМЯ, МХЕГ,ХХААХҮЯ, ОБЕГ, ГЕГ,ХӨСҮТ, ЗӨСҮТ,МЭХ,НМХГ,НЭМГ, НҮБ-ийн ХХААБ,ДЭМБ, ХАБҮЛЛ,УМЭАЦТЛ зэрэг байгууллагууд оролцож байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: