Friday, April 19 2024

Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлгээс санал, дүгнэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй гишүүд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж нээлттэй сонсгол зохион байгуулсан. Нээлттэй сонсголдоо Б.Хурцтай холбоотой гомдол ирүүлсэн иргэд, тэдний ар гэр, өмгөөлөгчдийг оролцуулан сонссон юм. Улмаар энэхүү нээлттэй хэлэлцүүлгээсээ санал, дүгнэлт гаргасан байна. Санал, дүгнэлтээ хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал, төрийн албаны эрх мэдлийг хувийн зорилгоор урвуулан буюу хэтрүүлэн ашигласан асуудал, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдсан асуудал гэсэн гурван бүлэгт хуваан гаргажээ. Энэхүү санал, дүгнэлтэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар гарын үсэг зурсан байна. Эдгээр гишүүн нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан энэ дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд хүргүүлж байр суурийг нь албан ёсоор сонсох нь зүйтэй гэж үзжээ.

Нээлттэй сонголоос гаргасан санал, дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлгээс санал, дүгнэлт гаргажээ

Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлгээс санал, дүгнэлт гаргажээ

Б.Хурцын асуудлыг хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлгээс санал, дүгнэлт гаргажээ

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: