Monday, April 15 2024

Элчин сайд С.Баярыг эргүүлэн татахаар болжээ

Засгийн газар өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэр гаргажээ. Түүнийг Элчин сайдаар томилогдсон даруйд Их Британи дахь монголчууд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, Элчин сайдаас нь эгүүлэн татахыг шаардсан юм. Улмаар өнгөрсөн долдугаар сарын 22-нд Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ гаргадаг юм. Элчин сайд С.Баярын оронд хэнийг томилох нь тодорхой болсны дараа УИХ энэхүү асуудлыг хэлэлцэх бололтой.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: