Өнгөрсөн долоо хоногт саатуулагдаад байсан “Монголросцветмет” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг суллажээ. Учир нь АТГ-аас дээрх хүмүүсийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтээ прокурор, шүүхийнхэнд хүргүүлсэн ч уг саналыг хүлээж аваагүй байна.
МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Баярсайхан нь бусдаас хахуульд 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийг эх сурвалжууд нотолж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс 400 орчим сая төгрөгийг хураан авсан гэх мэдээлэл байгаа. Тэд хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалт баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль удаа дараа авч байсан гэх хэрэгт буруутгагдсан аж.
“Монголросцветмет” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдыг эрх мэдэл албан тушаалаа урвуулж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчлаад байсан юм.
+ There are no comments
Add yours