Хуулийн төслийг хүлээж авах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай салбарын цөөнгүй хууль хоорондоо уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, маргаан үүсгэх тохиолдол гардаг. Хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулснаар байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болж, маргаан дэгдээдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Байгаль орчны салбарын багц хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллана” хэмээсэн юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Зургаан сарын дотор нэг салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, томъёолно гэдэг амаргүй ажил. Энэ ажилд бусад яамыг манлайлан оролцож, туслалцаа үзүүлж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олонд талархлаа илэрхийлье. Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Н.Цэрэнбат сайд анхаарч ажиллана гэж хэлсэн учир УИХ-аар батлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...