Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 иргэнийг саатуулжээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр 301 дуудлага бүртгэгдсэний зэрэгцээ 31 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.

Мөн дараах зам тээврийн осол гарсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын байрны урд замд “Toyota Sai” маркийн автомашины жолооч Б нь “Toyota Prius” автомашинтай мөргөлджээ.

Чингэлтэй дүүргийн  57-р сургуулийн урд замаар “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б нь явж байхдаа явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

С.Номин

+ There are no comments

Add yours