Friday, March 29 2024

Амралтын өдрүүдэд 82 согтуу жолоочийг саатуулжээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.

Эдгээр өдөр Замын цагдаагийн албанд нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Орон нутагт  ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т амиа алджээ.

Г.Онон

+ There are no comments

Add yours

You May Also Like: