Хар тамхи илрүүлэгч шинэ төхөөрөмжтэй болжээ

БНСУ-ын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран ‘Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг сайжруулах -2017’ төслийг хэрэгжүүлж дуусжээ.

Энэхүү төслийн хүрээнд тус албаны Хар тамхитай тэмцэх газар нь Англи улсын Smiths Detection компанид үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг IONSCAN 600 төхөөрөмжийг хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэхүү төхөөрөмж нь зөөвөрлөхөд хялбар, зөөврийн өндөр мэдрэгчтэй илрүүлэгч багаж аж.

Уг төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан илрүүлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дэлхийн томоохон улсуудын нисэх буудал, хил, гаалийн байгууллагуудад өргөнөөр ашигладаг юм байна.

Гар ажиллагаа болон арчдас цуглуулах хосолсон ажиллагаа бүхий үр ашигтай, нэг удаагийн саваагаар ажилладаг. Энэхүү саваа нь ул мөрний хэсгүүдийг үр ашигтайгаар түүж авах, бохирдох эрсдэлийг багасгах болон хүний гарнаас дээж авахад зориулагдан хийгдсэн хамгийн тохиромжтой арга барил аж.

Д.Думаа

+ There are no comments

Add yours