ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Израйль Улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Алаа Абу-Рукуныг хүлээн авч уулзсан байна.
Тус уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ОБЕГ, Израйль Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцжээ.
Мөн ОБЕГ-ын талаас хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургалтад хамруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.
+ There are no comments
Add yours