ААН байгууллагын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн баталсан А/199 тоот тушаал, НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/671 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын 151 улсын /ахлах/ байцаагч нар 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 2439 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг цас мөсний цэвэрлэгээнд хамруулж, 1239 мэдэгдэл тараан зөвлөгөө өгч, нийт 530929 м2 талбайг цэвэрлүүлж, илэрсэн 624 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours