Friday, March 29 2024

Нийслэлчүүд төмсний хэрэгцээнийхээ 2.5 хувийг өөрсдөө тариалжээ

Нийслэлийн хэмжээнд энэ жил төмс, хүнсний ногооны ургац эрс буурчээ. Үүний шалтгаан нь цаг агаар хэт халж, хур бороо бага байсных гэж тариаланчид үзэж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээгээр өмнөх оны үеэс төмсний тариалалт 82,6 га талбайгаар, хүнсний ногоо 77,5 га талбайгаар буурч ургац хураалт 5750,2 тн буюу 45,8 хувь, малын тэжээлийн ургац 60 хувиар алдсан байна.

Энэ нь байгаль цаг уурын хэт халалт, хур бороо багатай, хортон шавьж, ургамлын өвчин хортон ихээр гарснаас шалтгаалсан ажээ. Харин одоогоор өвлийн хүлэмж 20 га, зуны хүлэмж 12,2 га талбайд тариалалт хийж байна. Нийслэлд газар тариалан эрхэлдэг 54 аж ахуйн нэгж, 1931 өрх байдаг юм байна. Хураан авсан нийт ургацын 48,5 хувийг аж ахуйн нэгж байгууллага, 51,5 хувийг иргэд хураан авчээ.

2017 онд нийслэлийн  9 дүүргийн хэмжээнд 647 га талбайд жимс жимсгэнэ, 347,06 га-д төмс, 419,5 га-д хүнсний ногоо, 289 га-д малын тэжээл тус тус тариалалт хийж, нийт 10624,9 тн төмс, хүнсний ногоо,  2740 тн малын тэжээл хураахаар төлөвлөснөөс төмс 219,34 га-гаас 1663,63 тонн, хүнсний ногоо 242,27 га-гаас 4086,57 тонн, тэжээлийн ургамал 400 га-гаас 1091 тонн ургац тус тус хураан авсан байна. Энэ нь нийслэлийн хүн амын төмсний хэрэгцээг 2,6 хувь, хүнсний ногооны 4,5 хувийг хангаж байна.

Нийслэлчүүд төмсний хэрэгцээнийхээ 2.5 хувийг л өөрсдөө тариалжээ

Нийслэлийн төмс, хүнсний ногооны ургац

Нийслэлчүүд төмсний хэрэгцээнийхээ 2.5 хувийг л өөрсдөө тариалжээ

Нийслэлийн иргэдийн төмс, хүнсний ногооны хэрэгцээ, хангамж

+ There are no comments

Add yours

You May Also Like: