УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон байна. Үүнд.
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Ингээд хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд санал хэлэв.
+ There are no comments
Add yours