Төрийн банк Комплаенсийн форумыг зохион байгууллаа

Банкны салбарынхан “Комплаенсийн форум”-ын арга хэмжээг жил бүр зохион байгуулж энэ чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр банк, санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцдаг уламжлалтай.

Энэ жилийн Комплаенсийн форумыг Төрийн банк, Монголын банкны холбоо хамтран энэ сарын 8-нд олонулсын болон дотоодын банк, санхүү, цагдаагийн байгууллагын төлөөллийг оролцуулан илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгууллаа.

Даяаршлын эрин үед аль нэг улсын банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа доголдох нь дан ганц тухайн улсынхаа банк, санхүүгийн салбарыг доголдуулаад зогсохгүй олон улсын хэмжээнд, нийт банкны системийг хөнддөг гэж үздэгээс олон улсын банкны салбарынхан банкны системийн зохицуулалт, хяналтыг нэг стандарт, нэгдмэл загвартай болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр  ажиллаж байна. Энэ ч зорилгоор “Олон  улсын Базелийн  хороо” байгуулагдаж дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкуудын хяналтын тогтолцоог сайжруулах, нэгдмэл арга зүй, нэг стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж, зааврыг боловсруулан  гаргадаг.

Манай  улс олон  улсын  хамтын ажиллагааны гишүүн орон болохын  хувьд компани,  байгууллагуудбүтээгдэхүүн, үйлчилгээг олон  улсын жишигт  хүргэхэд комплаенсийг үйл  ажиллагаандаа нэвтрүүлэх, олон улсын стандарт шаардлагыг мөрдөх зайлшгүй  шаардлага тулгарч байгаа билээ.

Энэ удаагийн Комплаенсийн форум нь банк, санхүүгийн салбарын төдийгүй,  Монгол Улсын өмнө тулгамдаад байгаа асуудлаар санал бодлоо солилцож, цаашид хийх  арга хэмжээний талаар ярилцажбайгаагаараа ач холбогдолтой болсон.

Форумын  үеэр Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Эрүүгийн цагдаагийн  албаны ЭЗГХТХ-ийн  дарга зэрэгдотоодын  банк,  санхүүгийн байгууллагын  төлөөллөөс гадна Японы Токио Мицубиши банкны Азийн комплаенсийн газрын захирал, Банкерс Аккүйти байгууллагын бүс нутгийн асуудал хариуцсан захирал нар комплаенсийг хэрэгжилт, мөнгө  угаах,  терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал, олон улсын  сайн  туршлагаас танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлж мэдээлэл солилцжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours