УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар таван хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул УИХ-ын дарга М.Энхболд бүлгийн дарга нарт ирцээ бүрдүүлэхийг үүрэг болгов.

Мөн өнөөдөртөө багтаан 2018 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгахгүй бол арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах цаг хугацаагүй болж байна гэдгийг УИХ-ын дарга анхаарууллаа.

Үүний дараа 2018 оны төсвийн хуулийн төслийг дагалдаж мэдүүлэгдсэн таван төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Байнгын хороодоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.

Батлагдсан хуулиудад Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад бүхэлд нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг таван төсөл багтжээ.

Д.Сонин

+ There are no comments

Add yours