Wednesday, April 24 2024

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар, ялангуяа төв, зүүн аймгуудын зарим нутгаар их хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,12-нд ихэнх нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9,12-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: