Цаг агаарын онцгой нөхцөл байдлаас болгоомжил

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд зам, даваа хаагдаагүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар шуурхай мэдээ ирүүллээ.

Тус хяналтын төвөөс бүх чиглэлд 24 цагийн хяналт тавьж ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Өчигдөр  Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой зорчиж явсан, ‘Хараацайн жигүүр’ ХХК-ийн 56-67 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантийн гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон бөгөөд Улаанбаатар хотоос яаралтай арга хэмжээ авч, тусламж үзүүлснээр хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн байна.

Одоогоор урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум хүртэл халтиргаа гулгаатай, Зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэл баруун чиглэл, Улаанбаатар-Дархан-Уул, Орхон хойд чиглэлд халтиргаа гулгаатай байгаа тул зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын давааны нөхцөл байдал хүндрэлтэй байна. Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс орон нутгийн салбарууддаа бэлэн байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, шуурхай арга хэмжээ аван, ажиллаж байна.

+ There are no comments

Add yours