Өнөөдөр Төрийн ордонд зургаан Байнгын хороо хуралдаж байна.
Хууль зүйн байнгын хорооны хувьд өнөөдрийн хурлаараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр шүүгчдийн тоог нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн юм. ‘Монгол Улсад нийт 502 шүүгч ажиллаж байгаа. Батлагдсан шүүгчийн орон тоо 693 байдаг. Одоогоор 41 шүүгчийн орон тоо шаардлагатай байгаа тул 2 тэрбум 38 сая төгрөг нэмж төсөвт тусгах шаардлагатай’ байгаа талаар Ажлын хэсгийн гишүүн тайлбарлаж байв.
+ There are no comments
Add yours