Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Дэлхийн Банкны групп өнгөрсөн 26 жилийн турш олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэнд Шадар сайд талархал илэрхийлэв. Мөн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцад нэгдэж, “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах” болон “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн суурийг бэхжүүлэн, тогтвортой өсөхөд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Шадар сайдаар томилогдсонд нь Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон Дэлхийн банкны групп ирэх таван жилд Засгийн газартай хамтран ажиллах Түншлэлийн стратегиа боловсруулж эхлэн, оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Мөн энэ сард Захирлуудын зөвлөл нь хуралдаж манай улсад санхүүгийн болон төсөв, санхүүгийн салбарыг дэмжих зорилготой “Эдийн засгийн удирдлагыг сайжруулах Хөгжлийн бодлогын зээл”-ийг олгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Н.Солонго
+ There are no comments
Add yours