НЭР ДЭВШИГЧИД ХАЛЗ МЭТГЭЛЦЭНЭ

Ардчилсан намын шинэчлэлийн нэг хэсэг болох Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг сонгох сунгаа ид явагдаж байгаа билээ.  Тус холбооны ерөнхийлөгчид  Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Тэд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын залууст мөрийн хөтөлбөрөө танилцуулах бөгөөд тэдний төлөө 7000 залуус саналаа өгөх аж.

Сонгуулийн ажлын хүрээнд нэр дэвшигч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар өнөөдөр буюу  арваннэгдүгээр сарын 3-ны 21.00 цагаас С1 телевизээр халз мэтгэлцэж, мөрийн хөтөлбөр, бодлого зорилтоо залууст танилцуулах юм байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours