Согтууруулах ундаа хэрэглэсэн 46 жолоочийг илрүүлэн саатуулжээ

Зам тээврийн ослын дийлэнх нь жолооч нар тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчдөгөөс үйлдэгдэж байна.

2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны Пүрэв гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.Тухайн өдөр Замын Цагдаагийн албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртсэнээс 2 нь бага насны хүүхэд байсан бөгөөд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2 бүртгэгдсэнийг шалгаж байна.Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 8 осол бүртгэгдсэн нь жолооч нар тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үйлдэгджээ.

Г.Номин

+ There are no comments

Add yours