Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бельгийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк Винк, Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сиряла, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ярно Сирялаг хүлээн авч уулзахдаа Монгол Улс социалист системтэй байх үеэс нээлттэй харилцаж ирсэн орны нэг нь Финланд болохыг дурдаад финландчуудын дунд түгэн дэлгэрсэн мөсний болон бөмбөгтэй хоккейн спортыг Монголд хөгжүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлэв. Мөн модны аж ахуйг хөгжүүлэх, ойжуулах, моджуулах чиглэлд Финланд Улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.
Элчин сайд Ярно Сиряла хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Тэрээр Финланд нь уул уурхайг зүй зохистой хөгжүүлэх, ойжуулах талын арвин туршлагатай орон тул эдгээр туршлагаас монголчуудтай хуваалцахад таатай байх болно гэв. Финландын бөхчүүд жил бүр Монголд ирж бэлтгэл сургууль хийдэг юм байна.
Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фридрих Штифт уулзалтын үеэр тус улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй юм байна. Хоёр талын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгааг Элчин сайд онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Австри Улс нь ус цэвэршүүлэх, усны аж ахуйг хөгжүүлэх чиглэлд дэлхийд тэргүүлдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах талаар анхааралдаа авахыг хүслээ. Мөн хоёр тал дипломат харилцаа тогтоогоод 55 жил болж байгаа ч худалдаа, бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгааг дурдаж Санхүүгийн хамтын ажиллгаааны ерөнхий хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...