Бүгд найрамдах Чех улсын сенатын даргыг хүлээн авч уулзлаа

 

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Дээд танхимын дарга ноён Милан Штех тэргүүтэй төлөөлөгчдийн тусгай үүргийн онгоц Монгол Улсад түр саатах үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэтгэл үзүүлэн бараалхсан байна.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжууд, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг дэмжих зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Сенатын дарга Милан Штех Монгол, Чехийн уламжлалт харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж бийг тэмдэглээд цаашид бүхий л талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

+ There are no comments

Add yours