Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт дарга болон ерөнхий нягтлан бодогч хоёрыг буруутган шалгаж эхэлсэн. АТГ-аас өгсөн мэдээллээр нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /ННҮГ/-ын ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргалыг батлан даалтад гаргаж, дарга Ш.Одончимэгийг нь хорих 461 дүгээр ангид саатуулсан хэвээр байгаа аж. Хуулийнхан Д.Энхжаргалыг батлан даалтад гаргахдаа хил давахыг нь хориглож, албан тушаалаас нь түр түдгэлзүүлэн бүртгэлтэй хөрөнгийг нь барьцаалж авчээ.
Ш.Одончимэг нарын албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй ажээ. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 сая гаруй төгрөгийн урамшуулал шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт нэр холбогдсон байна. Д.Энхжаргал нараас гадна 2012-2017 онуудад ННҮГ-т ажиллаж байсан дарга, санхүүгийн албаны нэр бүхий хүмүүсийг хэрэгт хамаатуулан гадуур байцааж буйгаа АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн хэллээ.
Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын байцаагч нар аравдугаар сарын 18-ны өдөр “Хангарьд” ордны наймдугаар давхарт байрлах ННҮГ-ын газарт буюу дарга Ш.Одончимэгийн албан өрөө болон санхүүгийн өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Мөн бусад шаардлагатай нотлох баримтууд болон санхүүгийн бичиг баримтыг нь битүүмжилжээ. Ингээд Д.Энхжаргал нарын дөрвөн хүнийг баривчлан авч явсан билээ.
ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцдаг чиг үүрэгтэй газар юм.
https://www.facebook.com/www.murch.mn/videos/313933325754057/
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...