Залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг бөгөөд хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хорих ялаасаа 1 жил, Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 8 жилийг тус тус хасуулжээ.
-Чанга дэглэмтэй хорих ангид ямар хэргийн улмаас ял эдлэх болов?-Би 2010 оны 10 дугаар сарын 04-нд Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Би гэмт хэрэгт шийтгүүлэхийн өмнө цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Залуу насны ааг омог болчимгүй үйлдлээс болж уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед хохирогч согтуу, олон нийтийн газар танхайрч байсан. Уг үйлдлийг нь зогсоох гэтэл эсэргүүцэл үзүүлсэн. Асуудалд би тусгай хэрэгсэл хэрэглэж хандсан гэтэл хохирогч хэд хоногийн дараа нас барсан.
-Өнгөрсөн хугацаанд хорих ангид байхдаа ажил хийж, сургалтад хамрагдсан уу?
-Би уг ангид хуваарилагдаж ирээд тоосгоны үйлдвэрийн сарааны хэсэгт бэлтгэгч, шаварын хэсэгт бэлтгэгч зэрэг ажлуудыг хийж, шагнал 1 жил гаран хоног ялаасаа хасуулсан. Мөн шри шри “Амьдрах урлаг” төвийн сургалт, сантехникийн сургалт, “Баярлалаа” төрийн бус байгууллагын бясалгалын сургалтанд тус тус хамрагдан мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Хорих ангид ирснээс хойш олон хүмүүсийн янз бүрийн ааш аягт тааруулж харьцах тэвчээртэй болсон. Одоо би 32 настай. Залуу насны минь ааг омог дарагдаж л байна. Би аав, ээж, дүү нартайгаа амьдардаг байсан. Тэднийгээ харж хандан гэр бүлдээ нэмэр тус болж аав, ээжээ баярлуулах юмсан гэж байнга бодож сууна. Тус хорих ангид өөрөөсөө залуу дүү нар, шинээр ирсэн хүмүүст мэдсэн сурсан зүйлээ зааж сургаж байдаг.
-Эрүүгийн шинэчилсэн хуулийн тэгшитгэлээр хорих ялаас нь хасагдсан уу?
-2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь надад болон мянга мянган эрхээ хасуулж ял эдэлж байгаа ялтануудыг баярлуулж, ар гэртэй нь уулзуулж, элэг бүтэн байх боломж олгосон. Миний хувьд 20 жилийн хорих ялаас 8 жилийн хорих ял хасагдсан. Төр засаг, шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье.
-Суллагдахаараа ямар ажил хийе гэж бодож байна вэ. Танд залуучуудад хандаж хэлэх үг байна уу?
-Суллагдан гарвал хийх зүйл олон байна. Хамгийн гол бодож байгаа зүйл гэвэл залуусыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага нээнэ гэж бодож байна. Хорих ял эдэлж байгаа олон хүмүүс хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж гэмт хэрэгт холбогдож байна. Өршөөл, хуулийн тэгшитгэл, хянан магадлангаар суллагдаж байгаа хүмүүсийг нийгэм, ар гэр, найз нөхөд нь зөв хүлээн авах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаас нь түшиж, тусалж байгаасай гэмээр байна. Одоо эрх чөлөөтэй болоход надад хэдхэн жил дутуу байна хичээх болно.
Ж.Баяржаргал
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...