Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг тус парк нь “Технологи, инновацийг хөгжүүлэх төв”, “Үйлдвэрлэлийн технологийн төв”, “Хүний экологийн төв” гэсэн үндсэн гурван нэгжтэйгээс гадна дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” ажиллуулдаг байна.
“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” нь орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “статус”-аар үйл ажиллагаа явуулах юм байна. Тэд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Эрдэнэт хотын хогны бүтцийг судалж, хог боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийжээ. Мөн Хөдөлгүүрийн асаалтын хувиргагчийг амжилттай зохион бүтээсэн байна.
Цаашид зэс бүтээгдэхүүн болон усан суурьт будаг, эмульс, цахилгааны автомат тоолуур, лааз үйлдвэрлэх болон гэр хорооллын дулаан хангамж, хөрсний нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийхэд шаардлагатай судалгааны ажлыг эхлүүлжээ.
+ There are no comments
Add yours