Аврагчид 11:30 цагийн байдлаар нэмж дөрвөн иргэний цогцос олсон тул үлдсэн гурван иргэнийг олох найдвар тээн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Амиа алдсан хүмүүсийн цогцсыг өнөөдөр тээвэрлэх төлөвлөгөөтэй байсан боловч үлдсэн гурван хүний сургийг гаргаагүй учир түр хойшлуулж, өнөөдөртөө Улаанбаатарт авчрах боломжгүй болсон тухай мэдээллээ.
Албаныхан амиа алдагсдыг Улаанбаатар хотод тээвэрлэж ирээд шууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөх юм байна. Ингээд мэргэжлийн шинжээчид цогцос таниулж, дүгнэлт гаргасны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх ажээ.
ОБЕГ-аас 11:30 цагт өгсөн мэдээллээр Отгонтэнгэрт болсон ослын улмаас 14 хүн амиа алдсан нь тодорхой болоод байгаабилээ. Аврагчид үлдсэн гурван иргэнийг хайсаар байна.
+ There are no comments
Add yours