Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Чуулган үдээс өмнө судлаач эрдэмтэн, салбарын сайд нарын илтгэлээр эхэлсэн бол үдээс хойш иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх юм.
Нэг сая гаруй иргэн амьдарч буй нийслэлийн агаарын бохирдол аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн. Үе үеийн Засгийн газар, холбогдох байгууллага агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авсан ч өнөөдрийг хүртэл бодит үр дүн гарахгүй байгааг чуулганд оролцогчид онцолж байна.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд улсын төсвөөс 2011-2017 онд 97,7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнд 2008-2014 онд 49,6 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна.
Мөн гадаад улс орон, олон улсын байгууллагууд 2008-2016 онд долоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, 60 орчим сая ам.долларын зээл, тусламжийн хөрөнгийг олгожээ.
Эдгээр хөрөнгө нь сүүлийн зургаан жилд зарцуулагдсан байна. Гэтэл өнөөдөр агаарын бохирдол нэмэгдсэн үү гэхээс буураагүй гэж чуулганд оролцогчид хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын зөвлөх Б.Пүрэвдаваа “Чуулганаас зөвлөмж гаргана. Энэхүү зөвлөмж нь урт хугацаанд, богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээнүүд багтана” гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат чуулганд оролцох үеэрээ энэ онд төлөвлөсөн 4 тэрбум 900 сая төгрөгийн санхүүжилтийн 70 хувийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт, зорилтот бүлэгт боловсруулсан түлш авахад зарцуулна. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний шөнийн тарифын үнийн хөнгөлөлтөд 114 мянга гаруй өрх хамрагдаж, гурван тэрбум 363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлсэн гэлээ.
Эрдэмтэн, судлаачдын зүгээс дагуул хот байгуулж, төвлөрлийг сааруулах, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх. Гэр хороололд утаа бага ялгаруулдаг зуух хэрэглэдэг болох, тээврийн хэрэгслийн утааг бууруулах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна гэлээ.
Өнөөдрийн чуулганд ХБНГУ-ын архитектор, хот төлөвлөгч, байгаль орчны агентлагийн төслийн зохицуулагч зэрэг төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Салбар хэлэлцүүлэг үдээс хойш иргэдийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын...